ЗАРЛАЛ: БНСУлсад Монголын Гэмтэл Согогийн Эмч мэргэжилтнүүдийн холбооны тэтгэлэгээр суралцах эмч шалгаруулна

БНСУлсад Монголын Гэмтэл Согогийн Эмч мэргэжилтнүүдийн холбооны тэтгэлэгээр суралцах эмч шалгаруулна. Монголын Гэмтэл Согогийн Эмч мэргэжилтнүүдийн холбооноос  залуу гишүүдээ  дэмжих хүрээнд БНСУ-д мэргэжил дээшлүүлэх 6 сарын хугацаатай сургалтад хамрагдах хүсэлтэй эмч нарыг бүртгэнэ. Тавигдах шаардлага:

-МГСЭМХолбооны гишүүн байх -Мэргэжлээрээ 3-с дээш жил ажилласан байх

-Англи эсвэл Солонгос  хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх

-Холбооны үйл ажиллагаанд тогтмол оролцдог бол давуу тал болно Дээрх шаардлагыг хангасан сургалтад хамрагдах хүсэлтэй гишүүд

2026.05.15-ний өдрийн дотор өөрийн танилцуулгыг (CV) mongoliamaop@gmail.com хаягаар ирүүлнэ үү

Тэтгэлэгт: Сургалтын төлбөр Байр, хоолны зардал 1 сарын 300,000-500,000 воны тэтгэмж багтсан. Замын зардлыг хувь хүн өөрөө хариуцна.

- Материал шалгаруулалтыг МГСЭМХолбооны удирдах зөвлөл зохион байгуулна.

-Хэлний /Англи эсвэл Солонгос/  шалгалтыг .... Хэлний сургалтын төвөөс зохион байгуулна.

Лавлах утас: 99198853. 96596868 МГСЭМХ 2026.04.15

Share:

Бүлэг ангилал

Сүүлд оруулсан