ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛ” СЭТГҮҮЛД ӨГҮҮЛЭЛ НИЙТЛҮҮЛЭХ ЗААВАР

ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛ” СЭТГҮҮЛД ӨГҮҮЛЭЛ НИЙТЛҮҮЛЭХ ЗААВАР Өгүүлэл ирүүлэхдээ дараах зааврыг мөрдөнө. Үүнд: 1. Өгүүллийг өөрийн хийсэн судалгааны ажлын үр дүнд үндэслэн бичсэн байна.

2. Өгүүллийг А4 хуудасны нэг талд 31 мөрөөр Arial шрифтээр, 12-ын үсгээр бичнэ.

3. Судалгааны өгүүлэл нь “БИОАНАГААХ”, “ЭМНЭЛЗҮЙ”, “НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНД”, “ТОХИОЛДОЛ”, “ХОВОР ТОХИОЛДОЛ”, “ШИНЭ АРГА, АРГАЧЛАЛ” ангиллын алинд орохыг өгүүллийн нэрийн дор бичих

4. Судалгааны шинжилгээний өгүүлэл нь хүснэгт, зураг, ном зүй, товчлолыг оролцуулан 10 хуудаснаас хэтрэхгүй хэмжээтэй байна.

5. Өгүүллийн эхэнд бүтээлийн нэр, зохиогчийн нэр, зохиогчийн харьяалагдах албан байгууллагын нэр, гол судлаачийн e-mail хаягийг бичнэ. Жишээ нь: Идээт үрэвслийн үүсгэгчид хийсэн судалгааны үр дүн А.Дулмаа1 , Б.Наранхүү1,2 1Гэмтэл согог судлалын үндэсний төв, Эрдэм шижилгээ, сургалтын алба 2Гэмтэл согог судлалын үндэсний төв, Гар сарвууны мэс заслын тасаг Имэйл: adil97@gmail.com Утас: 12345678

6. Судалгааны өгүүлэл нь оршил, материал, арга зүй, үр дүн , хэлцэмж, дүгнэлт, ном зүй гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.

7. Зураг, хүснэгтийн тоо цөөн байх, Зургийн тайлбар доод талд нь байх

8. Хүснэгт нь сайн шахаж хийсэн, хүснэгтийн бүх тоон утга нь өгүүллийн агуулгатай бүрэн тохирсон, хүснэгтийн нэр товч, оновчтой байх, хүснэгтийн тайлбар дээд талд нь байх, хүснэгтийн дугаар бичсэн байх

9. Биоанагаах ухааны ёс зүйн асуудлыг судалгаандаа хэрхэн зохицуулсан, ёс зүйн хорооны зөвшөөрөл авсан тухай, түүнийг хэрхэн мөрдөж ажилласан тухай аргазүйн хэсэгт товч оруулсан байх

10.Ном зүйн жагсаалтийг зохиогчийн нэрний эхний үсгийн дагуу цагаан толгойн дарааллаар эсвэл бүтээлд оруулсан дарааллаар жагсааж бичнэ. Жишээ нь: Дулам. Б., Маргад А., нарын “Монгол хүүхдийн бөөрний дээд булчирхайн бүтцийн онцлог” Гэмтэл согогийн олон улсын эрдмийн чуулган -27-р эрдмийн чуулган 2025, №03, х.77

11.Судалгаа шинжилгээний өгүүлэл, лекц, тойм, зөвлөгөө зэрэг 300 үгтэй англи товчол хийх бөгөөд түүнд өгүүллийн үндсэн агуулгыг товчлон бичсэн байна. Англи товчлол нь introduction, Goal, Materials and Methods, Result (s) and Conclusion (s) гэсэн бүтэцтэй байна. Товчлолын эхэнд өгүүллийн нэр, зохиогч, байгууллагын нэрийг бүтнээр нь англиар бичнэ. Өгүүллийн англи товчлолд 5-8 хүртэл үг, нэр томъёо бүхий түлхүүр үгийг цагаан толгойн дарааллаар бичнэ.

12.Дүгнэлтийн дараа, номзүйн өмнө Талархал байх бол тусгах

13.Хэвлэлийн тойм, лекц нийтлүүлэх бол түүнийг бэлтгэхэд 50-с доошгүй эх сурвалж ашиглан бичсэн байх

14.Өгүүллийг нийтлүүлэхийг зөвшөөрсөн эрдэм шинжилгээний удирдагчийн зөвшөөрөл, байгууллагын захирал, эрхлэгчийн албан бичигтэйгээр ирүүлнэ.

15.Зохиогчид гарын үсэг зурж, эргэж холбоо барих утасны дугаарыг бичсэн байх

16.Сэтгүүлийн редакци нь өгүүллийг засах эрхтэй бөгөөд зохиогчтой тохиролцсоны үндсэн дээр товчилсон байдлаар нийтлүүлж болно.

17.Тус сэтгүүлд өргөн барьж буй өгүүлэл нь өмнө нь өөр хэвлэлд нийтлэгдээгүй байх

18.Судалгааны өгүүлэл бичихэд 15-аас дээш эх сурвалж ашигласан байна.

19.Шаардлага хангаагүй өгүүллийг буцаах

20.Сэтгүүлд нийтлэгдэж байгаа өгүүллийн эхийг эзэнд нь буцаахгүй

21.Сэтгүүлд ирүүлсэн хугацааг өгүүллийг эцсийн хувилбараар бэлэн болгосон өдрөөр тооцно.

22.Өгүүллийг цаасан дээр хэвлэсэн 1 хувь, цахим задгай файлаар авна. Gssut.surgalt23@gmail.com хаягаар хүлээн авна. Утас 99198853 23.Сэтгүүлд тавигдах шаардлагын талаарх Та бүхний саналыг дуртайяа хүлээн авч, үйл ажиллагаандаа тусгахыг хичээж ажиллах болно.

"Гэмтэл согог судлал" сэтгүүлийн зөвлөл

Share:

Бүлэг ангилал

Сүүлд оруулсан